Бидний тухай
''Блю Скай'' зочид буудал нь Улаанбаатар хотын яг төв цэгт оршдог 137 тансаг дизайнтай, цэлгэр саруулхан өрөөнүүдтэй дээд зэрэглэлийн өрөөнүүдэд зочин хүлээн авдаг бизнес ангилалын 5 одны зэрэглэлтэй, Preferred Hotels & Resorts- н гишүүн зочид буудал юм.
Дотроо усан сан болон алжаал тайлах амралтын хэсэгтэй гэдгээрээ онцлог. Өнөөгийн олон улсын аялагчдын таашаалд нийцэх ''Скай Лаунж'' болон "Red Dog" лобби лаунжтай. Зочид, үйлчлүүлэгчид маань фитнест дасгал хийж, саунд амарч, усан санд сэлж, ''Бизнес центр''-р үйлчлүүлэх боломжтой. Машин түрээслэх, валют солих, угаалга, хими цэвэрлэгээний үйлчилгээнүүдийг авах боломжтой ба зочин угтах, ачаа тээш хадгалах газар 24 цагаар ажиллана. Мөн солонгос үндэсний хоолны ''Le Seoul'', барууны сонгодог хоолны тусгай цэстэй ''Seasons '' ресторан тус тус байрладаг. Бүх хэсэгтээ Wi-Fi-тай. Бүх өрөөнүүд маань дээд зэрэглэлийн Европ маягийн дотоод засал, орчин үеийн хэв маягийг шингээсэн. Зочид буудалд буудалласан зочдод машин зогсоолын үйлчилгээ үнэ төлбөргүй.
Бүх өрөөнүүд нь дотроо зурагт, утас, мини бар болон сейфтэй. Угаалгын өрөө бүр ванн болон босоо шүршүүртэй. Мөн угаалгын өрөөний болон 1 удаагийн хэрэгслүүд, үсний сэнс, улавч зэрэг тав тухыг бүрдүүлэх хэрэгслүүдээр бүрэн хангагдсан.
“Бидний цорын ганц хүсэл бол та манайд өнгөрүүлсэн мөч бүрдээ хамгийн сайхан, мартагдашгүй, тайван амгалан, бүрэн сэргэсэн мэдрэмжийг мэдрэх явдал юм.”