Манай давуу талууд
''Блю Скай'' зочид буудал & Цамхаг
Улаанбаатар хот
''Blue Sky Hotel and Tower'' цогцолбор нь Улаанбаатар хотын яг төв цэгт нь Сүхбаатарын талбайн чанх урд, Худалдаа, үйлчилгээ болон төрийн байгууллагууд хүрээлэн орших хотын хамгийн хөл хөдөлгөөнтэй бүсэд байрладаг.
Улаанбаатар Төмөр замаас машинаар 15 минут, Үндэсний Соёл Амралтын Хүрээлэнгээс 5 минут, Чингис Хаан олон улсын нисэх буудлаас 53 км зайтай.
105 метр өндөр, 25 давхартай. 1-25 давхар хүртэлх талбайн нийт хэмжээ 40 мянган метр ам дөрвөлжин. Гаднах фасад нь нэлэнхүйдээ шилээр бүрхэгдсэн. SRC, RC хэмээх ган карказ болон ган төмөр бетонон угсралт хослуулах аргыг сонгожээ. Барилгыг галаас хамгаалах Excoat CF систем, агааржуулалтын халаах, хөргөх төхөөрөмж суурилуулсан бөгөөд эдгээр технологийг Монголд анх удаа хэрэглэсэн гэдгээрээ бахархдаг. Дарвуулт усан онгоцны хэлбэр бүхий “Blue Sky” цогцолборын архитектурын шийдэлд үндэсний хэв шинж болоод олон улсын онцлогийг нэг дор цогцлоож өгснөөрөө онцлог аж.
“Blue Sky”-ийн ганжуулсан шилэн фасадыг АНУ-ын барилгын материал туршилтын холбооны гишүүн байгууллага “Architectural Testing Asia” компани хагачиж, хэмхлэх гэж үзжээ. Салхины даралт болон цохилт, агаар нэвтрэлт, дулаан алдалт зэргийг нь нарийвчлан хэмжихэд уг шил 35 м/сек хурдтай салхины цохилтыг өлхөн тэсвэрлэж байжээ.
Тус барилга нь зочид буудал, орон сууц, оффисын зориулалтаар баригдсан бөгөөд хэд хэдэн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.
- 1-Р ДАВХАРТ уулзалт хийхэд тав тухтай Лобби Лаунж / Сargo Link билетийн касс, Sixth машин түрээсний үйлчилгээ, Alpha номын дэлгүүр, Цэцгийн дэлгүүр, TDB- ХХБанк, ATM, Wallstreet restaurant, Bier Mania – уушийн газар, Голомт – Homeland – Үл хөдлөх хөрөнгийн газар/
- 2-Р ДАВХАРТ Ази Европ хосолсон “SEASONS” ресторан болон Солонгос хоолны LE SEOUL ресторан үйл ажиллагаа явуулдаг. Эдгээр зоогийн газрууд нь өргөн уудам танхимтайгаас гадна тусгай зочдод зориулсан VIP танхимуудтай.
- 2 БА 3-Р ДАВХАРТ 10-300 хүртэлх хүн хүлээн авах багтаамжтай хурал хүлээн авалтын 5 төрлийн танхимууд /Jade, Emerald – 2F, Topaz, Crystal, Diamond – 3F/
- 3-Р ДАВХАРТ саун, фитнес, бассейн, жакузи багтсан алжаал тайлах цогц BLISS FITNESS CENTER төв болон зочдод зориулсан Бизнес төв
- 4 – 11 ДАВХАРТ оффис
- 12 – 18 ДАВХАРТ зочид буудал
- 19-23 ДАВХАРТ тансаг зэрэглэлийн пентхаус орон сууцнууд
- 23 болон 24-р давхруудад Скай лаунж
Та ажил хэрэг, амралт зугаалга аль ч зорилгоор зочилсон үл хамааран манай зочид буудалд саатах мөчөөс эхлэн хот бүхэлдээ таны өмнө нээгдэх болно.
Блю Скай зочид буудалд байрлах хурал, хүлээн авалтын 5 өөр төрлийн танхимуудад та бүхэн бүх төрлийн арга хэмжээ, хурим найр, уулзалт зөвлөгөөнийг техник, тоног төхөөрөмж, гэрэлтүүлгийн орчин үеийн шийдэлтэй уялдуулан, чадварлаг туршлагатай хамт олны бэлтгэсэн тансаг зоог, бүх төрлийн цэсээс сонгон, үйлчилгээний чадварлаг хамт олны халуун дулаан уур амьсгал дунд зохион байгуулах боломжтой бөгөөд та бүхний хүсэлд нийцүүлэн цэс, хурал хүлээн авалтын танхимуудын зохион байгуулалт гэх мэт таны сонголтоор өөрчлөлт хийх бүрэн боломжтой.
Блю Скай зочид буудал нь танд өөр өөрсдийн онцлог бүхий олон төрлийн ресторануудын сонголтуудыг санал болгож байна.
Төлбөрийн буцаан олголттой - Өглөөний цай багтсан